Олон улсын “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын ОХУ-дахь салбараас ЮНЕСКО-д Монголын эсрэг ээлжит гомдлоо гаргалаа.
Энэ удаад тэд Улз гол дээр барьж байгаа далан ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэгдсэн Дагуурын дархан газрын байгаль, экологийн системд хор учруулна гэж заргалдсан байна.
“Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын ОХУ дахь зохицуулагч Александр Колотов “Бид сансрын гэрэл зургийн тусламжтайгаар Улз гол дээр том далан барьж байгааг илрүүллээ. Улз бол Дагуурын дархан газрын усны гол нөөц юм. Бидний авсан мэдээллээр тус гол дээр 27 сая кубметр усны багтаамжтай, 700 метр урт, 9-12 метр өндөр далан барих гэж байна. Энэ даланг Монголын Засгийн газрын шийдвэрээр Улз голын урсцыг нэмэгдүүлэх зорилгоор барих гэнэ. Энэ маягаараа монголчууд хил орчмын гол мөрөнд далан барих төслөө идэвхжүүлэх шинжтэй байна. Тэд уул уурхайн төлөө л далан барих гэж байгаа нь тодорхой. Улз голын усны 80 хувийг уул уурхайн компаниуд хэрэглэдэг. Ашигт малтмалын төлөө байгалийн дархан цаазат газрыг устгах гэж байна. Бид Монголын Засгийн газарт эсэргүүцэл илэрхийлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
2012-2019 онд тус байгууллага Сэлэнгэ мөрөнд УЦС барих төслийг эсэргүүцэн тэмцсээр зогсоож байсан билээ.
Сэтгэгдэл ( 9 )
Тусгаар улс өөрийн байгаль орчноо сэлбэх ажлаа хэнээр ч заалгахгүй, тэр хамгаална гэж донгодоод байгаа газарт нь ус тасрахгүй очих л юм байна, энэ далангаа түргэн дуусгаад Эгийн гол, цаашлаад Сэлэнгэ дээрээ УЦС барих хэрэгтэй, оросууд дэлхийн доог болохоо болих хэрэгтэй, өөрсдөө Ангар мөрөн дээр баахан УЦС барьчихаад юугаа донгосоод байгаа юм бэ
Дэлхийн усны нөөц газрын дээвэр дээр суучихаад байгаль орчны бодлогоо ухаалаг байлгамаар юм. Ямар тэнэг нь тийм далан барих шийдвэр гаргадаг байна.
Үнэн шүү манайх гол мөрөн рүүгээ хамаг бохироо цутгадаг ямар ч хариуцлага тооцдоггүй удахгүй уух усгүй болно доо
Хөөрхий Хүрэлсүх, Баттулга хоёр Путинд шээс алдалтлаа загнуулж дээ
жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг
Хуц гэхгүй юу өөрсдөө хилийн цаана гол дотор алт угааж нааш нь булингартсан гол орж ирүүлнэ хогийн иванууд.тусгаар улс хил дотроо юу хийх нь эд нарт ямар хамаатайн
Оросууд өөрсдөөсөө илүү гарахыг тэвчиж чаддаггүй.
Нутаг орондоо юу бүтээн байгуулах нь согтуу Оросуудад хамаагүй. Хуц.
Hujaanuudad avaachaad hamag yumaa uguh nilde,heden nuurni zagasnuudig uvul ni icheendee baihad ni sumbagch dron oruulaad toiruulj tor taviad bugdii ni bariad duusgasan yorin chutguruuddee