Орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгалаа

2020 оны 10 сарын 06

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж,  хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажлын хүрээнд нийт 330 байршилд зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах TRUE L хотхоны урд хэсэгт явган хүний орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй хашаа татсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараалан шаардах хуудас өгсөн боловч өнөөг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна. Иймд иргэдийн аюулгүй чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан зөвшөөрөлгүй татсан  хашааг албадан буулгажээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дур мэдэн хашаагаа сунгах, нийтийн эзэмшилд халдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн НЗД-ын захирамжын хүрээнд зөрчилтэй байгаа 330 байршлын мэдээллийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг өгөв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.194) 2020 оны 10 сарын 06

Төмөр замд Тоса-ийн эсрэг талд барьж байгаа барилга явган хүний замыг хаачихсан, одоо бүр машин зам хаах нь холгүй,Явган хүний замын хашаад өөрсдийнхээ барилгын ажилчдын машины зогсоол болгочихсон. Нийслэлийн дарга нар минь анхаарлаа хандуулна уу

0  |  0
Top