Төрийн ордныг мөргөсөн согтуу жолооч ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Монгол Улсын төв талбайд орших Засгийн газрын ордныг согтуу жолооч мөргөсөн осол өнгөрөгч амралтын өдөр гарсан байна.

Тодруулбал, аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан үедээ Toyota Marx-X маркийн автомашиныг жолоодож яваад, Төв шуудангийн уулзварын дунд байрлах түмб буюу зохицуулагчийн тавцанг мөргөж, тэрхүү тавцангаа түрж явсаар Засгийн газрын ордны баруун урд хашааг мөргөсөн байна.

Түүнчлэн замдаа явж байсан явган зорчигч болох 26 настай эрэгтэйг мөргөж, гэмтээжээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа ба хэрэг үйлдсэн этгээд нь өөрөө цагдаагийн алба хаагч байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.161.17) 2020 оны 10 сарын 22

төрийн ордон ч бай юу ч бай мөргөсөн нь жолоочийн түмэн буруу л даа гэхдээ сэтгүүлч асуудлыг мушгин гуйвуулж төрийн ордныг мөргөсөн мэтээр бичдэг нь ямар учиртай вэ. бодоит байдлыг мэдээлж байх хэрэгтэй\n

0  |  0
Зочин(66.181.190.227) 2020 оны 10 сарын 21

Мөнхнаран ээж

0  |  0
Иргэн(103.26.195.139) 2020 оны 10 сарын 21

Төрийн ордныг мөргөсөн юмуу ,тамөр хашааг нь хөргөсөн юмуу.Жаахан баримжаатай юм бичиж байгаач!!!

1  |  0
Зочин(202.55.188.39) 2020 оны 10 сарын 21

МАН хэт олонх боллоо гэж энэ үү? Яаж байгаа юм бэ? Юу болоод байна аа? Миний цагдаа намайг хамгаалана гэдгээ байгаад манай нам намайг хамгаалах юм чинь гэж хуулийнхан үздэг болсон шиг байна. Ардчиллынханд балаг их бий. Гэхдээ яг цагдаагийн тухайд тэд хууль хүчнийхнийг ягштал ажиллуулж чадаж байсан шүү. Адаглаад цагдаа нар зам дээрээ гарах болсноор түгжрэлийн зохих хувийг шийдэж байлаа.

0  |  0
Зочин(124.158.69.162) 2020 оны 10 сарын 21

Худлаа тандалт авах гэж бичэх юм даа

0  |  0
зочин(66.181.180.62) 2020 оны 10 сарын 23

цагдаагийн байгууллага хүнээ сонгож авч чадахгүй л байна даа хэв журам сахиулагч нар ийм болохоор ард иргэд хэнд итгэх вэ

1  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 21

Malnuudiig odoo hashih tsag bolson yum bishuu

0  |  0
Top