Ш.Батхүүд 8 жилийн ХОРИХ ЯЛ оноож, Г.Алтанг ЦАГААТГАЛАА

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас "Жаст" группийн Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. 

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.22/ 13 дахь өдрөө үргэлжилж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. 

Шүүхээс Ш.Батхүүд найман жилийн хорих ял оноож, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Сануулахад, Г.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 05-ны өдрийн даваа гарагт эхэлсэн. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан буюу "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүсэн юм. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.180.62) 2020 оны 10 сарын 23

ЭНэ өвгөн шоронд сууж орж гарсаар байгаад хэдэн жил суусан гэдгээр бараг суухгүй юм байна даа хэдхэн төгрөг хулгайлсан хүнд өндөр ял өгдөг байж хэдэн тэрбумаар идсэн хүнд бага л ял өгч дээ ингэж цаг үрж шүүх хурал хийсэн болж байхаар зүгээр тавиад явуулсан дээр дээ

0  |  0
Dd(202.9.47.5) 2020 оны 10 сарын 23

Altangiin amin naiz Battulga tusalsan biz

0  |  0
Зочин(202.9.46.143) 2020 оны 10 сарын 23

Алтанг Нямка Зайсанд үнэгүй суугаа байрныхаа төлөөсөнд мулталлаа даа. Үнэгүй юм гэж байхгүй. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий.

1  |  0
Zzzz(5.70.201.45) 2020 оны 10 сарын 22

Paa ene estoj aimaar shulam shig avgai shuu hamtarjch ajilladag buh hun ni l yal avaad ooroo dandaa gemgui saldag tuuhtei aimaar tom shuugch nariig hahuuliddag bh ldaa. Ene shulqmtai yu gej hamtarch ajilladag tolgoi ni ergesen humuus ve

0  |  0
baatar(139.5.218.234) 2020 оны 10 сарын 22

uvs huchtei bn

0  |  0
(103.57.94.225) 2020 оны 10 сарын 22

ALTAN TENEG BISH BOLOHOOROO BUGDIIG YARIJ HELEJ UGUJ

0  |  0
Зочин(202.179.24.191) 2020 оны 10 сарын 23

МАН д сая доллар зээлүүлсэн Алтанд хууль үйлчлэхгүй ээ.

1  |  0
. (31.206.16.206) 2020 оны 10 сарын 23

Bathvv ni bvh hergiig gantsaaraa vvreheer tohirch l dee

2  |  0
Top