Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудад үүрэг өглөө

2020 оны 10 сарын 27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2020.10.26/ НОБГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл сонссоны дараа үүрэг чиглэл өглөө. 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top