Тэрбум төгрөгийн ТАТВАРААС ЗУГТСАН Вьетнам иргэдийг албадан гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр /2020.10.28/ мэдээлэл хийлээ. 


 ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр


ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр "Манай улсад 306 Вьетнам иргэн амьдардаг. Тэдний 45 нь зориулалтын бусаар буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсныг шалгалтаар илрүүллээ. Вьетнам улсын 306 иргэнийг шалгахад 286 нь хөдөлмөр эрхлэх визээр манай улсад амьдарч байсан. Шалгалтын явцад хөрөнгө оруулагч нэртэй 45 хүнийг онцгойлон шалгаж, ноцтой зөрчил илрүүлсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагч гэдгийг тодорхойлохдоо хуулийн этгээдээс гаргасан хувьцааны 25 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг, 100,000 ба түүнээс дээш хэмжээний ам.доллартой тэнцэхүйц хөрөнгийг дангаараа оруулсан байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл эдгээр иргэн хөрөнгө оруулаагүй, өөрсдийн нэр дээр болон аж ахуйн нэгжид эзэмшдэг бүртгэлтэй хөрөнгөгүй, бүртгэлтэй аж ахуйн нэгжгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөггүй гэх зэрэг зөрчил гаргасан. Хамгийн ноцтой нь, оршин суух визийн ангиллыг өөрчлөх замаар ажлын байрны төлбөрөөс төлөхөөс чөлөөлөгдсөн байсан. Хэрэв эдгээр хүн хөдөлмөр эрхлэх визээр хуулийн дагуу ажиллаж амьдарч байсан бол бидний тооцооллоор нэг тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсан” гэлээ.

.Түүнчлэн, тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 13 715 гадаад иргэн амьдарч байна. Гадаад иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо Монгол Улсын харъяат хүн амын 3 хувьтай тэнцүү байж болно. Үүний дотор нэг улсын иргэн 1 хувь байж болно гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад 98 мянга орчим гадаад иргэн байж болно гэсэн үг. Гэхдээ хэзээ ч энэ тоонд хүрч байгаагүй. 2019 оны байдлаар 22 мянган гадаад иргэн оршин сууж байсан. 2018 онд 23 мянга, энэ онд 13715 иргэн оршин сууж байна. Өмнөх онуудаас 40-өөд хувиар буурсан гэсэн үг юм" гэсэн мэдээлэл өгөв. 



ГИХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Бэхбат “Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийн татварыг төлүүлж, албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана” гэв.

Гадаад улсаас Монгол Улсад ирж амьдран, хөдөлмөр эрхэлж буй иргэн сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгийг ажлын байрны төлбөрт төлөх ёстой байдаг аж. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянгыг хоёр дахин нэмэгдүүлж, 840,000 төгрөгийг манай улсад ажиллаж, амьдарсан хугацаанд үржүүлэн тооцвол дээрх мөнгөн дүн гарч байгаа аж. 

Түүнчлэн ГИХГ-аас 2004 оноос хойш бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэн, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан  Югаслав /хуучнаар/-ын нэг иргэнийг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(122.201.24.100) 2020 оны 10 сарын 28

Татварыг нь та нар авчихаагүй юм бол татварыг нь төлүүлээч ээ тэгч байж гарга төлөхгүй бол ял өг

0  |  0
Мөнх(64.119.27.190) 2020 оны 10 сарын 28

Тэр алдагдсан мөнгийг ажлаа хийж чадаагүй Мөрөнгөөс гаргуулж ав даа.

0  |  0
Zochin(99.70.235.30) 2020 оны 10 сарын 28

Hujaa naraa sain shalgaa zunduu baina aigaad baidag yum uu joomnuudaad

0  |  0
Zochin(122.201.22.76) 2020 оны 10 сарын 28

Geriin uilchlegch nereer ajil hiideg Phillipen huuhnuudiig shalga!

0  |  0
Zochin(202.9.46.178) 2020 оны 10 сарын 28

Mongol avgaitai bossuud n mashin zasvaraar maah ih mongo hiidegdee tatvariig toluuleech ajil hiilgej tegj gargaj yavuulah heregtei

1  |  0
зочин(124.158.73.28) 2020 оны 10 сарын 28

тэдний ард төрийнхэн л байгаа, хэл мэдэхгүй хүн ингэж чадлаа юу

1  |  0
зочин(202.21.108.149) 2020 оны 10 сарын 28

хэл мэдэхгүй хүмүүс шууд ийм ажил хийх үү??Тэд өөрсдөө визээ сангуулж нууж чадах уу?? Өөрөөр хэлбэл хэн нэг хүн туслахгүй бол хийгдэх анзаараггүй өнгөрөх асуудал ч биш?? тэгэхээр зуучлаад хахуул авсан иргэд тэгээд ч нилээд том хаалганы ахан дүүс цүнх баригчид хийсэн байх ёстой. Эсвэл тусгайлан монгол хэл үзэж сурсан улсууд уу?? Гэв ийм асуудалд ХЯТАД иргэдийн ч асуудал гарч байна.Ийм төрийн албаныхаа үйл явцыг шалгахгүй бол БОЛОХГҮЙ Л ЮМ БНА ДАА..

0  |  0
Dorjbam(67.163.50.64) 2020 оны 10 сарын 28

Bietnamyydaac. Xaxyyli Xeden. Zooc Awaad Bolool Bizdee. Manai. Albani. Baigaa baidaliin. Unen Dyr. Terx Ene. Shyydee

1  |  0
Irgediin. ShydargA(67.163.50.64) 2020 оны 10 сарын 28

Edger bietnamyydiig Xaxyyli abch xyylia zerchin Bailgaad baican nexdedee exceed. Arga. Xemjeegee Abaad Daraagaar. Ni Naad bietnamyydaa Arga xemjee Aw.

1  |  0
Top