Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол өнөөдөр /2020.10.29/ боллоо. Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын холбогдох албаныхан болон сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан байдаг.
Энэхүү ажлыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталж, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, бага сургууль, тусгай сургууль гэсэн ангиллаар шалгаруулж байгаагаараа онцлог юм. Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг “Нийслэлийн боловсролын салбарын анхны баримт бичиг болон нийслэлийн боловсрол-2020 дэд хөтөлбөрийг бид өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирлээ. Улсад боловсрол, сургалтын амжилт, чанараар 2016 онд нийслэл 12 дугаар байрт орж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд дөрөвдүгээр байрт орсон нь хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг харуулж байгаа юм. Ирэх жилүүдэд экологийн боловсрол олгох, байгалийн түшиц лабораториуд байгуулах, дэвшилтэд техник технологийн ололтыг монгол ахуйтай хослуулсан вертиуал сургалтын төвүүдтэй болох зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлж, хүний хөгжил рүү чиглэсэн хүнд ээлтэй хотыг бий болгохын төлөө зорин ажиллаж байна” хэмээн онцлон хэллээ.
2017-2019 онд нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт урамшуулал олгосон бол 2020 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт урамшуулал олгож байна. Энэ үеэр нийслэлийн “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар шалгарлаа.
Нийслэлийн шилдэг цэцэрлэг:
Нийслэлийн шилдэг сургууль:
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )