АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй найман хэргийг шийдвэрлэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт найман гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 31 гомдол шалгагдаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top