ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Энэ онд 205 шүүгчид холбогдох 126 гомдол шийдвэрлэжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Өнөөдөр "Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэ үеэр шүүгчийн ёс зүйн гомдолтой холбоотой тоон мэдээллээс гадна, Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүгчийн ёс зүйн асуудлыг хэрхэн тусгах талаар судлаачид санал солилцсон юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн шүүгч нартай холбоотой гомдлуудыг авч үзвэл, гомдлын тоо 2019 онд 194 болж 39 буюу 20%, гомдолд дурдагдсан шүүгчийн тоо 62 буюу 22% өссөн байна.

Түүнчлэн энэ онд 205 шүүгчид холбогдох 126 гомдол хүлээн авсан нь гомдлын тоо буурах хандлагатай байгааг харуулжээ.

Давтамжийн тухайд, жил тутам 10 гаруй шүүгчид дөрөв болон түүнээс дээш удаа, 50 гаруй шүүгчид 2-3 удаагийн гомдол ирсэн бол 100 гаруй шүүгчид нэг удаа тус тус гомдол гаргажээ.

Шүүхийн ёс зүйн хороо нь 2015 оноос энэ оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1943 шүүгчид холбогдох 1303 гомдол хүлээн авснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ.

Энэ хугацаанд 18 шүүгч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Тодруулбал, есөн шүүгчид сануулах арга хэмжээ, долоон шүүгчид цалин бууруулах, хоёр шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл тус тус хүлээлгэжээ.

Сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлийн тухайд:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top