Косовогийн аллага, хүн хулгайлах, тамлан зовоох зэрэг дайны гэмт хэрэгт буруутгагдаж, Гааг дахь олон улсын шүүхээр орохоор болоод байгаа Ерөнхийлөгч Хашим Тачи огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр “Ямар ч нөхцөл байдалд Косово улсын Ерөнхийлөгчийн хувьд шүүхийн өмнө очихгүй. Ерөнхийлөгчийн албан тушаал, төр, ард түмнийхээ нэр төрийг хамгаалахын тулд албан тушаалаа өгөхөөр шийдлээ” гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийгөө буруутай гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
2016 оноос хойш хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн Косовог удирдаж буй 52 настай Тачи өмнө нь тус улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж байжээ. 1997-1999 Тачи Косовог чөлөөлөх армийг удирдаж байсан бөгөөд түүний эсрэг үүсгээд буй хэрэг энэ онуудад хамаарч байгаа юм.
Өнгөрсөн зургаадугаар сард прокурорын газар олон зуун албан, серби, цыган болон бусад үндэстний төлөөлөл, улс төрийн өрсөлдөгч эдгээр гэмт хэргийн золиос болсон гэж мэдэгджээ. Мөн ийм хэргийг Косовогийн парламентын дарга асан Кадри Весели, 2010-2011 онуудад тус улсын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан Якула Косничид тулгаал байна.
2015 онд Европын холбооны дэмжлэгтэй байгуулагдсан Косовогийн асуудлаарх тусгай танхим тус улсын хуулийн дагуу ажилладаг ч бүрэлдэхүүнд нь олон улсын төлөөлөл орсон ба Гааг хотод байрладаг.
Сербийн өөртөө засах хязгаарт гарсан зэвсэгт мөргөлдөөний үеэр 10 мянган хүн амиа алдсан юм. Зэвсэгт мөргөлдөөнийг НАТО-гийн оролцоотой зогсоосон. 2008 онд Косово тусгаар тогтнолоо тунхагласан юм. Тус улс өдгөө 93 улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Сери, ОХУ, БНХАУ Косовог хүлээн зөвшөөрдөггүй. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хоёр улсын энэ байр сууринаас болж Косово НҮБ-д элсэж чадахгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
ene bol jinhene aluurchin hvnii ed erhtenii naimaachin hvn dee..