ЕХ Косово руу тусгай төлөөлөгчөө илгээнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Европын Холбоо Баруун Балканы асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөө бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Косово руу илгээхээр болжээ.

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррелийн мэдэгдсэнээр, ЕХ-ны тусгай төлөөлөгч энэ сарын 14-нд Косовог зорьж, Брюссель хотноо 15-16-нд болон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын өмнө буцаж ирнэ. Дээд хэмжээний уулзалтын үеэр тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр төлөвлөж байна.

Косовод Сербийн автомашины номерыг хориглосны төлөө хэсэг нөхдийн хамт Косовогийн цагдаагийн бүрэлдэхүүнд алба хаахаас татгалзсан Пантичийг Косовогийн цагдаа нар Косово, Метохиа, Төв Сербийн захиргааны хилийн бүс дэх “Ярине” шалган нэвтрүүлэх төв дээр саатуулжээ. Үүний хариуд сербүүд Пантичийг Приштина руу шилжүүлэхэд саад хийх зорилгоор шалган нэвтрүүлэх төвийн ойролцоох суурин газруудын замыг хааж, эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Үүнтэй холбогдуулан ЕХ-ын Косово дахь цагдаа /EULEX/, НАТО-ийн ивээл доорх олон улсын энхийг сахиулагчдыг /KFOR/ татан төвлөрүүлээд байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Косово, Метохиагийн ард иргэдэд хандан, нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Косовод цэрэг оруулах тухай хүсэлт тавина гэж мэдэгдэв.

Косовогийн Ерөнхий сайд Косовогийн зам дээр байгуулсан хаалтуудаа буулгахыг шаардаж, хууль хүчнийхэн болон НАТО-ийн энхийг сахиулах контингентыг оруулна гэж анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top