Серби ирэх оны эцсээр сонгуулиудыг зэрэг явуулах боломжийг судалж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 06

Сербийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг 2026 оны эцсээр зэрэг явуулах боломж бүрдүүлэхийн тулд бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүйгээр төрийн тэргүүний албан тушаалаа орхиж магадгүй гэж Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич телевизийн Pink сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг 2026 оны арванхоёрдугаар сард юм уу түүнээс арай эрт нэгэн зэрэг явуулах боломжийг бид судалж байгаа” гэж тэр хэлсэн байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин нэр дэвшихийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг хүсэхгүй байгаагаа Вучич илэрхийлээд, төрийн тэргүүний сонгуульд дахин нэр дэвшихгүй гэж мэдэгдэв. Тэрээр Сербийн ерөнхийлөгчөөр 2017 онд анх удаа, 2022 онд хоёр дахь удаагаа сонгогдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top