Сербид жагсагчид Белград хотын захиргааг эзлэхийг завдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 25

Сербийн нийслэл Белград хотод жагсагчид хотын захиргааны байранд дайран орохыг завджээ. Хууль хүчнийхэн нулимс асгаруулагч хий хэрэгдэн жагсагчдыг тараасан байна.

Сербид арванхоёрдугаар сарын 17-нд парламентын сонгууль болсноос хойш эсэргүүцлийн жагсаал өрнөсөн ч эмх замбараагүй байдал анх удаа ийн гарав. Ням гарагт болсон жагсаалыг орон нутгийн цагаар 22.00 цагт тараажээ. Эмх замбараагүй байдлын улмаас хоёр цагдаа гэмтэж, бэртсэн ба 35 хүнийг саатуулаад байна. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ, Белград хотын захирааг эзлэх гэсэн оролдлого нь хувьсгал биш бөгөөд хууль хүчнийхэн нөхцөл байдлыг бүрэн хянаж байна гэв.

Сербийн сөрөг хүчнийхэн А.Вучич болон эрх баригч Сербийн Дэвшилт намыг сонгуулийн санал хураалтыг луйвардсан хэмээн буруутгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHAR TOHOI.(178.209.133.214) 2023 оны 12 сарын 26

MONGOL ULS YAG IIM BAIDALD ORNO.TONUULCHID AIJ BAIGAA UCHIR ODOONOOS LUIVARTAA BELDEJ EHELSEN.AR HAIRTSAG lUIVAR.

0  |  0
Top