Сербийн ерөнхийлөгчийг түлхэн унагахын тулд гардныхан 3 тэрбум евро зарцуулжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

 

Сербийн ерөнхийлөгч Александар Вучичийг түлхэн унагахын тулд гадаадаас тус улсад 3 тэрбум орчим евро оруулж ирсэн гэж Сербийн удирдагч телевизийн Pink сувгаар ярихдаа мэдэгдсэн байна.

“Намайг түлхэн унагахын тулд гадаадаас асар их мөнгө оруулж ирсэнд би их гайхаж байгаа. Сүүлийн 10 жилд л гэхэд гаднаас 3 тэрбум евро илгээсэн байна лээ” гэж Вучич тэмдэглэжээ. “Серби улс эрчимтэй өсөн дэвжиж эхэлмэгц гаднын хүчин тус улсыг сүйтгэхэд улам их хөрөнгө оруулах болсон. Цус урсгасан бохир үйл явдал болон сөргөлдөөн рүү өдөөн түлхэж, гудамжинд гаргасан хүмүүст юу тохиолдох нь тэдэнд огт хамаагүй. Тэд их мөнгө оруулсан болохоор юу ч болсон хамаагүй юм” гэж тэр хэлсэн байна.

“Сербийг гаднаас сүйтгэх гэсэн хүсэл нь тус улсын эрх чөлөөг эрхэмлэсэн бодлогыг тасалдуулах, Баруун Балкан дахь байр суурийг нь сулруулах, тэдний үгийг дагадаг утсан хүүхэлдэй болгоход оршиж байгаа юм. Тэд асар их мөнгө оруулж ирсэн болохоор Сербид жилд долоон сарын турш эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж байгаа. Тэд манай улсыг сөхрөн унана гэж бодсон ч тийм зүйл болохгүй байгаад гайхаж байгаа. Цус урсгасан ямар ч өнгөт хувьсгал гарахгүй гэдгийг одоо би тэдэнд хэлж байна” гэж Сербийн удирдагч онцолжээ.

Тэрээр мөн санхүүгийн асар их нөөцтэй дайсныг сөрөн зогсохын тулд юу хийх ёстой тухай ном бичих бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Сербид оюутнууд болон сөрөг хүчнээс зохион байгуулж буй засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 2024 оны арваннэгдүгээр сараас хойш өрнөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(151.225.24.173) 2025 оны 03 сарын 13

serb bol muslimuud jugaslava gez baihad bugdiig serbuudl medeld baisan

1  |  0
Зочин(139.5.217.198) 2025 оны 03 сарын 13

Мөнгө цутгадаг орос технологи л харагдаж байна даа, сөрөг хүчин нь ардчилал, хүний эрх гэж хашхирах тусам ард нь оросууд байдаг, энэ нөхөр Путлер эзэндээ таалагдахгүй юм хийж дээ

1  |  1
Top