Австралийн уул уурхайн том тоглогч Рио Тинто компани Сербид хэрэгжүүлэх литийн уурхайн төслийн хайгуулын ажилд 200 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Сербийн Засгийн газар Рио Тинто компанитай хийсэн хэлэлцээ ёсоор “Жадар” литийн төслийн хайгуулын ажил 2021 оны сүүл, 2022 оны эхээр дуусах юм. Одоогоор “Жадар” төслийн хайгуулын талбайд хайгуул хийх боломжтой газруудын геологийн нэгдсэн үзүүлэлтийг гаргах ажил үргэлжилж буй аж.
“Жадар” литийн уурхай анх 2004 онд илэрснээс хойш дэлхийн томоохон компаниуд анхаарлаа хандуулж, улмаар 2004 оны сүүлээр Рио Тинто компани Сербийн Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суусан юм. Уг литийн орд нь дэлхийн литийн нөөцийн 10 хувийг агуулдаг, 1.8 хувийн чанартай гэдгээрээ дэлхийд гайхагддаг билээ. Урьдчилсан тооцооллоор 135.7 сая тонн литийн нөөцтэй байх боломжтой аж. Төлөвлөгөө ёсоор уурхай 2023 онд олборлолтоо эхлэх юм. Ашиглалтын өмнөх судалгаа 2020 оны эцэс гэхэд дуусах бол хайгуулын ажил 2020 оны дөрөвдүгээр улиралд багтан эхлэх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )