Гурван орон С.Лавровын онгоцонд агаарын орон зайгаа нээхээс татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Серб улсад хийх айлчлал нь цуцлагджээ. Учир нь Болгар, Умард Македон, Монтенегро улс Лавровын онгоцыг агаарын орон зайгаар өнгөрүүлэхээс татгалзсан байна.

С.Лавров зургаадугаар сарын 6-7 ны хооронд Серб улсад айлчлахаар төлөвлөж байв.

Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич дээрх гурван улс агаарын орон зайгаа хаасны улмаас ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал цуцлагдсантай холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.160.67)  2025 оны 03 сарын 13

Хариугаа амсанаа тэр орнууд.орос ялна ялж ч байгаа

2  |  1
sdf (142.127.232.154)  2025 оны 03 сарын 13

lavrov sda umhii moskvada l umhii amaa neejdee. hohi cin huur cin

4  |  7
Top