Серби улс Европын Холбооны шахалтаар Оросын иргэдийг визтэй нэвтрүүлэх журам тогтоохгүй гэж Серби улсаас ОХУ-д суугаа элчин сайд Момчило Бабич ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдэгджээ.
Серби улс нь 2026 оны эцэс гэхэд визийн бодлогоо Европын Холбоотой нийцүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн хавар цацсан юм. Серби нь Оман, Кувейт, Монгол, Катар зэрэг улсын хувьд визийн горим нэвтрүүлээд байгаа аж.
“2027 он хүртэл ямар нэгэн виз нэвтрүүлэхгүй хэмээн бодож байна. Сербийн засгийн газар виз нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа гэдэг нь худлаа юм” гэж элчин сайд хэлсэн байна. “Европын Холбоо Сербийг элсүүлэхгүй байгаа. Эрчим хүчний ч бай, батлан хамгаалах ч бай аль ч салбарт манай ард түмний ашиг сонирхолд үл нийцэх алхмыг бид яагаад хийх ёстой юм? Орос бол манай найдвартай түнш” гэж Бабич онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )
зөв