Сербийн эрх баригчид ОХУ болон НАТО-гоос зорчигч тээврийн онгоцны дэргэд сөнөөгч онгоц гарч ирсэн явдлын талаар тайлбар хүснэ гэлээ.
Сербийн нийслэл Белград хотоос Москва руу нисэж байсан зорчигч тээврийн онгоцноос ердөө нэг км-ийн доогуур нисэж байсан онгоц F-15 эсвэл Eurofighter сөнөөгч онгоц шиг харагдсан талаар Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгджээ.
Тэрбээр “Сөнөөгч онгоц саарал өнгөтэй байсан. Оросын агаарын бүсэд манай онгоцны хажууд НАТО-гийн онгоц нисэж байсан нь ойлгомжтой. Оросын Нислэгийг хянах алба манай онгоцтой ойр өөр онгоц нисэж байсан явдлыг хянаж, бидэнд зөв мэдэгдсэн” гэсэн байна.
Түүний ярьснаар энэ явдал нь Оростой агаарын харилцаатай байгаа цорын ганц улсад үзүүлсэн шахалт гэж харж болохоор байгаа аж.
Александр Вучич өмнө нь Серби улс ОХУ-тай агаарын харилцаа идэвхтэй байгаагаас болж гадны дарамт шахалтад өртөж байна гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )