Сергей Лавров Венесуэлд очлоо

2024 оны 02 сарын 20

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Венесуэлд айлчилж байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр тус бүгд найрамдах улс нь Оросын Гадаад хэргийн сайдын Латин Америкийн орнуудаар хийж буй ажлын айлчлалын хоёр дахь цэг болжээ.

Сергей Лавров Боливарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Николас Мадуротой уулзах юм.

Тэрбээр Венесуэлээс өмнө Кубад очсон билээ. С.Лавров Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канельтай уулзсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top