Лавров: Киевийн үйл ажиллагааны баримтууд олон нийтэд ил байх ёстой

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр (2022.07.05) өглөө манай улсад хүрэлцэн ирлээ.

ОХУ Киевийн дэглэмийн үйл ажиллагааны талаарх баримтууд дэлхий нийтэд нээлттэй байлгах сонирхолтой байна. Гэсэн хэдий ч өрнөд Украинд болж буй үйл явдлын талаар бодит мэдээлэл өгч буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хаахын тулд бүхий л арга хэмжээ авч байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй хийсэн хэлэлцээний дүнгээр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

С.Лавров хэлэлцээний үеэр Украин болон Донбасс дахь Украины цэргийн ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Түүний хэлснээр, өрнөдийн бодлогын хамгийн аюултай үзэгдлийн нэг нь Украиныг Оросын эсрэг дайсагнасан, неонацист улс, цэргийн түшиц газар болгох урт хугацааны үйл ажиллагаа байсан гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийснийхээ дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана.

Эдгээр уулзалтын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Монгол, Оросын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг шинэчлэн өргөтгөх, “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдэд оросын талаас хөрөнгө оруулалт хийн хамтарсан үйл ажиллагаа эрхлэх, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, эрчим хүч, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар талууд ярилцах ажээ. Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, олон улсын харилцааны цаг үеийн асуудлаар талууд байр сууриа илэрхийлэх ажээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.107) 2022 оны 07 сарын 05

Жуй сам\n

0  |  0
иди нахуй (66.181.161.57) 2022 оны 07 сарын 05

Hаад морин толгойтдоо нөгөө Aмерикчуудын нууцаар байгуулж байгаа биолаборторыг нь үзүүл дээ..

0  |  3
Bi(59.153.84.210) 2022 оны 07 сарын 05

Mongold tavtai moril. Delhiin huchirheg uls turch diplomanch Tand bolon tanii augaa ih oros orond sain saihan buhniig husen yuruuy. Ene bol neg mongol hun bish niit mongolchuudiin chin setgeliin ug gedegt bi itgeltei bna.

3  |  0
Зоч(103.161.242.180) 2022 оны 07 сарын 07

Мөдхөн дампуурал зарлана гээд эдийн засагчид нь санаа алдан алдан ярьцгааж,гасалцгааж байж манайд ямар юмаараа хөрөнгө хаях юм яриад байна даа. Арай чулуу хөөлгөх гэж байгаа юм биш биз...

0  |  4
Уншигч(66.181.160.58) 2022 оны 07 сарын 07

Хэн танк, цэрэг, пуужин, онгоцоор довтолсон бэ, мэдээж оросууд, тэд үүнийхээ горыг маш хатуугаар хүртэж байгаа, цаашид ч, ирээдүйд ч хүртэх болно, биднийг тэнэг гэж бүү бод, 20 р зууны 37 он бол бүүр биш шүү, интернэтийн ачаар дэлхийтэй хамт зэрэгцэн алхаж яваа өсөх дээшлэх хөгжих ирээдүйтэй тусгаар тогтносон Монгол Улс шүү. Алуурчдын тархи угаалтад автахааргүй дархлаатай улс шүү.

0  |  4
МОНГОЛ(122.201.31.66) 2022 оны 07 сарын 05

ПРОСТО ! ИДИ НАХУЙ !!!

1  |  4
УБ иргэд (202.126.89.81) 2022 оны 07 сарын 05

Зөв бна. Амжилт хүсье

1  |  0
Зочин(192.145.9.137) 2022 оны 07 сарын 05

Дайн хйигээд өөрсдөө дампуурч байгаа улс манайд хөрөнгө оруулна гэж байхгүй ээ

2  |  4
зочин(66.181.161.57) 2022 оны 07 сарын 05

за одоо тонилж үз.. Mорин толгойт оо

3  |  4
Top