ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр /2022.07.05/ Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ""Монгол, Оросын хооронд дипломат харилцааны тогтоосны 100 жилийн ойг хоёр тал цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан, 2021 онд ёслол төгөлдөр Улаанбаатар болон Москва хотуудад тэмдэглэж, энэ жил харилцааны шинэ зууныг эхлүүлж байна. Хоёр улсын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой санал солилцлоо.
Өнгөрсөн жилийн хэлэлцээрийн үеэр өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдаж байгаа зарим асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо.
Монгол, Оросын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал тохиролцсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах талд санал нийлж ярилцлаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Нэн ялангуяа Алтанбулаг, Цагаанбоомтын нуур чөлөөт бүсүүдэд ОХУ-аас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход ОХУ-тай хамтран ажиллах сонирхол манайд бий" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 2 )
Үр бүтээлгүй сайд
Jun 100 zil oros oron bii blood 30 zil bolz baigaa biz dee mon manai uls bugd nairamdahaas salaad MU bolson biz dee