АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Их 20” бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр 10 минут ярилцжээ. Энэ нь ОХУ Украинд түрэмгийлсний дараа болж буй тэдний анхны уулзалт байв.
Цагааны ордны мэдээлснээр, Энтони Блинкен ярилцлагын үеэр АНУ Украинд дэмжлэг үзүүлсээр байх болно хэмээн мэдэгдэж, стратегийн давшилтад зэвсгийг хязгаарлах тухай гэрээг хэрэгжүүлэх, Оросын шоронд хоригдож буй АНУ-ын иргэн Пол Уиланыг суллахыг уриалсан байна.
Сергей Лавров уулзалтын үеэр ямар асуудал хөндсөн талаар одоогоор хэвлэлд мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )