Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев энэ долоо хоногт Вашингтонд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткоффтой уулзаж магадгүй гэж телевизийн CNN суваг мэдээлсэн байна.
Дмитриевийн айлчлал нь 2022 оноос хойш Оросын өндөр албан тушаалын төлөөлөгч яриа хэлэлцээ хийхээр АНУ-д айлчилсан анхны тохиолдол болох бөгөөд энэ уулзалт нь АНУ болон ОХУ-ын харилцааг бэхжүүлэх, Украины мөргөлдөөнийг эцэслэн зохицуулах арга замыг эрж хайхад чиглэх юм.
ОХУ, АНУ-ын албан ёсны төлөөлөгчид газрын ховор металлууд олборлох төслүүдийн талаар яриа хэлэлцээ эхлүүлээд байгаа тухай Кирилл Дмитриев гуравдугаар сарын сүүлээр сэтгүүлчдэд мэдээлж байжээ. АНУ-ын засаг захиргаа Дмитриевийн эсрэг хоригийг түдгэлзүүлсэн болохоор тус улсын Төрийн департамент түүнд АНУ-д нэвтрэх виз олгох боломжтой болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )