АНУ-ын засаг захиргаа зарим улсыг шийтгэхэд долларыг ашиглаж ирсэн гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

 

АНУ-ын засаг захиргаа зарим улсыг шийтгэхэд долларыг ашигладаг байсан болохоор одоо улс орнууд үндэсний валютаа ашиглах болон төлбөрийн өөр систем рүү шилжих үйл явцыг зогсоох боломжгүй болсон гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Оросын телевизийн ОРТ1 сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Үүнд үндэсний ашиг сонирхлоо эн тэргүүнд тавих шаардлага болон Америкийн өмнөх ерөнхийлөгчийн засаг захиргаа долларыг зэвсэг болгон ашиглаж даяарчлалыг нураасан нь нөлөөлсөн. АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден долларыг зарим улсыг шийтгэхэд ашигласнаараа асар том алдаа гаргасан хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сонгогдохоосоо өмнө ч, сонгогдсоныхоо дараа ч мэдэгдэж байсан” гэж Оросын сайд тэмдэглэсэн байна.

“Одоо БРИКС-ийн болон өөр бусад төлбөрийн системүүд бүрдүүлэх асуудал яригдаж байна. Одоо энэ үйл явцыг зогсоох аргагүй болсон” гэж тэр нэмж хэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2025 оны 03 сарын 26

GUTSDAG MORIN TOLGOIT KK DURAK IVAN

0  |  0
Close menu