ОХУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын БНХАУ-д хийх айлчлал Гүйлин хотоос өнөөдөр эхэлж байна.

Мягмар гарагт тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийх юм. Талууд хоёр улсын стратегийн хамтын ажиллагаа, дээд болон өндөр түвшний уулзалтыг зохион байгуулах, цар тахлын үеийн хамтын ажиллагааг хэрхэн зохицуулах, цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын улмаас гарч буй хүндрэлүүдийг даван туулах арга зам талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

БНХАУ-д хийх айлчлалаа дуусгаад Сергей Лавров БНСУ-ыг зорих гэнэ. 

Гүйлин хот нь Хятадын хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг. Тус хот бүхэлдээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн адил улсын тусгай хамгаалалтад байдаг. Үзэсгэлэнт уулсаас гадна Гүйлин хот 15 метр өндөр ургадаг мөнх ногоон ойгоороо алдартай.  

Гүйлин хот
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лавров(103.212.119.53) 2021 оны 03 сарын 22

Сергей Лавров шүү дээ

1  |  1
Top