БНХАУ-ын эрх баригчид Орос улстай эдийн засгийн хөгжлийн стратегийн уялдаа холбоог улам бэхжүүлнэ гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтай Ханжоу хотноо уулзахдаа мэдэгджээ.
“Хятад улс хөгжлийн стратегиа Оростой уялдуулж, бүх салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ эрин үед Хятад, Оросын бүх талыг хамарсан түншлэл, стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна” гэж Хятадын засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага нь Орос, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны улс төрийн чухал баталгаа болохыг талууд хүлээн зөвшөөрсөн ажээ. Ли Цян болон Михаил Мишустин нар Орос, Хятадын хамтын ажиллагааны механизмуудыг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )