ОХУ, БНХАУ эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18

ОХУ, БНХАУ хоёр Оросын эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцжээ. Талууд мөн шингэрүүлсэн байгалийн хийн хоолойн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжуудыг судалж байна гэж ОХУ-ын эрчим хүчний сайд Сергей Цивилев, БНХАУ-ын Улсын эрчим хүчний газрын дарга Ван Хунжи нар мэдэгджээ.

Хэлэлцээгээр Хятад улсад нийлүүлэх Оросын эрчим хүчний эх үүсвэрийн экспортыг өргөжүүлэх боломжуудыг хөндсөн байна. Мөн талууд нүүрсний салбарт хамтран ажиллах асуудлуудыг ярилцжээ. Тухайлбал, Хятад улсад нүүрсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх тухай хэлэлцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu