ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн орлогч дарга Хятадад айлчилж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

ОХУ болон БНХАУ-ын эрх баригчид өндөр түвшинд ойр ойрхон яриа хэлэлцээ хийх замаар хамтарсан үйл ажиллагаагаа уялдуулан олон улсын тавцанд байнга гарч буй сорилт, өөрчлөлтүүдэд хариу үйлдэл үзүүлж байа гэж Хятадын Ланьжоугийн их сургуулийн Төв Ази судлалын хүрээлэнгийн доцент Сунь Сювэнь ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийн Хятадад хийж буй айлчлалтай холбогдуулан Global Times сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“Хоёр улс стратегийн харилцан дэмжлэгээ тогтворжуулан бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн боломжийг нотлон харуулахыг эрмэлзэж байна” гэж тэр тэмдэглэжээ. Дмитрий Медведев хоёр өдрийн айлчал хийхээр Бээжинд очсон бөгөөд арванхоёрдугаар сарын 12-нд тэрээр БНХАУ-ын дээд удирдлагын төлөөлөгчидтэй уулзах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top