Дуучин Э.Оюумааг яллагдагчаар татан, ШАЛГАЖ эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09



Авлигатай тэмцэх газар (АТГ) үндсэн бүтцэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах чиг үүрэг бүхий Мөрдөн шалгах хэлтэс байдаг бөгөөд тус хэлтэс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчлагдсан дараах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг.

Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд АТГ нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан, хурандаа Э, шийдвэр гүйцэтгэгч М нарыг шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ. Улмаар нийслэлийн Прокурорын газраас “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шалгалтын явцад дээрх албан тушаалтнуудад дуучин Э.Оюумаа авлига өгсөн болох нь тогтоогдсон учир түүнийг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад “АТГ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах, хахууль өгөх зэрэг арав гаруй төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгах явцад тухайн иргэн нь бусдад 4,8 сая төгрөгтэй тэнцэхүйц валютыг хахуульд өгсөн болох нь тогтоогдсон нь үнэн” гэх хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.75.219) 2020 оны 11 сарын 10

Шударга л байяа. Бүгдийг ингэж шүүдэг бол боллоодоо.

0  |  0
wn(202.9.40.163) 2020 оны 11 сарын 10

mongold hahuulgui yum bdimu.

0  |  0
Зочин(66.181.187.110) 2020 оны 11 сарын 09

Ишш зайлуул ухнуудаасаа аймагцаа ишгийг хэрэгт чихэж буй мэт .Оюумаа шүү ккк

0  |  0
Зочин(103.57.94.149) 2020 оны 11 сарын 09

Сайхан царайны цаана өөдгүй сэтгэл явж байж. Обьектод шунаж байж гардуулчихаж

0  |  0
Top