Самар түүхээр хил зөрчсөн орос иргэдийг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Монгол, ОХУ-ын хилийн албаныхны хамтын ажиллагааны үр дүнд Монголын хилийг зөрчсөн орос иргэдийг манай хилчид саатуулсан байна.  

ОХУ-ын иргэн таван хүн самар түүж байгаад Буриадын Захаамин аймгийн нутгаас хууль бусаар хил зөрчин, Монголын нутагт орсон байжээ. Тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно гэж Буриадын Хилийн албанаас мэдээллээ.

2019 оны аравдугаар сард ан хийж байгаад төөрч, хил давсан орос анчдад Монголын Шүүх 1 жил 30 хоног жирийн дэглэмтэй ангид хорих ял оноосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top