Халдвартай жолоочийн ЭЭЖ, ДҮҮ хоёроос коронавирус илэрлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.

Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулсаар байна. 

Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд болон хамаатнууд нь мөн хамт амьдардаг байжээ.

Эдгээр гэр бүлийнхнийг коронавирусний шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу түрүүчээсээ гарч эхэлжээ.

Тодруулбал, халдвартай жолооч Д-гийн ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн байна.

Коронавирусний халдвар авсан дүү нь МУБИС-ийн оюутан гэх ба тэрбээр өнгөрсөн хугацаанд хичээлдээ явж байсан нь олон тооны хүнд халдвар тархаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэх мэдээлэл байна.
 

Top