Иргэдийн дунд КОРОНАВИРУС илэрч, ХӨЛ ХОРИО тогтоолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусын халдвар илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Тиймээс Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ГУРАВ хоногийн хугацаанд нийслэл хотод хөл хорио тогтоолоо.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос гарах болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоногийн хугацаатай хаав. Энэ хугацаанд орох хөдөлгөөн нээлттэй байх юм. 

Мөн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох, үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хурал, цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёл, кино теарт, цахим болон бага насны хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоохыг даалгасан байна. 
 

 

ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР
 

  • Бүх шатны боловсролын байгууллага, цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийг хааж,
     
  • Улаанбаатар хотоос орох гарах авто болон төмөр замын хөдөлгөөнийг хааж,
     
  • Урлаг соёлын үзвэр үйлчилгээ, олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоох боллоо. 

Харин нийслэл рүү орох хөдөлгөөн одоогоор нээлттэй байна. Хөл хорионы хугацаанд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтагч нарыг тодруулах юм. 

Иргэдийн зүгээс айж тэвдэлгүй, амны хаалтаа зүүж, гараа сайтар угаан, шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ гаргахгүй байх, олон нийтийн газарт очихгүй байхыг УОК-оос зөвлөж байна.
 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.66.142.201) 2020 оны 11 сарын 11

Ugasa oilgomjtoi bsan sh de, tusgaarlalt gedeg ugniivutga uchrig ch medehgui, eniigee hiij chadhgui baij yah gej ehneesee ingej tenegtdegiin, 1 uruund hwd hedeer ni horih chin tusgaarlaltuu? Odoo ur dun ni ene

0  |  0
Zochin(202.9.47.0) 2020 оны 11 сарын 11

Sonin teneg yum yagaad hot ruu oruulaad bgaa bugd hotod ochood holild ged bgaan muu tendee bugd och ge yu

0  |  0
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 12

Алцайтлаа зөөгөөд байсан юмаа тэгэх цаг нь болсон угаасаа амны хаалтгүй үхэр нэрэндээ таарсан малнууд гадуур утгаа алдаад байсан юм 21 хоносон зүгээр 2 хүн дээр дөнгөж тусгаарлагдсан нөхрийг нэмэхээр нөгөө 21 хонуулсны үр дүн гарах уу ингэж эргүү Содбоотар Мөнхсайхан зэрэг сайданцарууд ажиллаж байж арай ч дээ хэлэх үг алга.Өмнөх Энхтүвшин сайд хамаагүй илүү байсан нь харагдаад байсан юм.Хичээлээ хаах нь дээр шт боловсролын сайд ухаантай алцайсан авгай яаж сайд хийнэ.Үнэхээр туршлага алга.

2  |  0
АРД(202.9.46.101) 2020 оны 11 сарын 11

Урьдсилан сэргийлэх ажиллагаа удаан байна хавьталт минут секундээр хэмжигдэнэ...

0  |  0
. (31.155.245.119) 2020 оны 11 сарын 11

Manaihan haniadnaas sergiildeg ardiin arguudaa heregleed maskaa zvvgeed, garaa zad ugaagaad bhd gaigvi bh aa.

0  |  0
Зочин(202.21.125.146) 2020 оны 11 сарын 11

Тоглолт тэмцээн уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгосон ЖДҮ-чин Шадар сайддаа хариуцлага тооцооч...

0  |  0
нэр(202.21.109.106) 2020 оны 11 сарын 11

тэр жолоочын гэр нь аль хавьд юм,ядаж тэр хавийг нь хэлээч

0  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.90.65) 2020 оны 11 сарын 11

Содбаатарт хийж чаддаг ажил байдаг юм уу?? Энхтөвшинөөс л хамаагүй дор арчаагүй нөхөр байна. ЭМ-ын Сайдтай нь огцруулаа

0  |  0
G(139.5.218.248) 2020 оны 11 сарын 11

Gereesee ajilluulah ni zuv daraa 7 honogoos iim bolomjtoi buh huniig gerees ni ajilluul

0  |  0
ХмХм (202.126.90.158) 2020 оны 11 сарын 11

Нэг л их назгайраад байсан юмаа Маскаа зүүхгүй пээдгэр2 алхцгаагаад ,Дотооддоо алдаагүй гээл гайхуулаад байсан, Хариуцлага алдсан сайд дарга нар нь ажилаа өг!!!!

1  |  0
Яасан(202.179.25.144) 2020 оны 11 сарын 11

Яасан нөгөө УОК, ЭМЯ, Засгийн газар том том яриад бүлтрээд эмч нар онцгойгийнхныг шагнаад байр өгөөд хандиваар өөрсдийгөө шагнаад байсан. Яасан бэ асууж байна та нараас яасан бэ яасан?

0  |  0
Ажилдаа битгий яв(64.119.27.123) 2020 оны 11 сарын 11

Одоо интернэтээр ажлаа хийж болохоор байгууллагууд ажилтнуудаа гэртээ ажлаа интернэтээр хийлгэх хэрэгтэй байх аа. Зам зуур халдвар авахыг үгүйсгэхгүй шүү дээ. Өндөр настай, дархлаа султай, уушигны өвчтэй хүмүүсийгээ бодож, эрүүл мэндээ бодож ийм шийдвэр байгууллагууд гаргах хэрэгтэй. Үүнийг УОК-оос шаардаж, тушаал гаргасан нь зөв байх аа.

1  |  0
Балдан(117.111.28.100) 2020 оны 11 сарын 11

Яана аа Хану хөгшөөн дахиад 3 хоног баар хаана гэжийн шд! Миний хөгшөөн талбай дээр зогс зогс! Тэгээд сайтадуудыг муулаал өай! Хаха

0  |  0
Haloboy(117.111.28.100) 2020 оны 11 сарын 11

Монголу лулсын засгийн газар, УОК сайн ажиллаж байна. Хажуугаар нь шантаажны хулгайч авилгалч нар хүн амьтан хятадаас зөөж гай болоод байх юм аа!

0  |  0
зочин (202.9.46.81) 2020 оны 11 сарын 11

Тэр жолоочийн суудаг орчныг зарлаач ээ.Гэрийнхний ажил сургуулийг тодруулж нийтэд зарла.Энэ бол нийтийн эрх ашиг.Ойр орчныхон нь эмнэлэгт хандана шүү дээ.

1  |  0
Ард түмэн(202.9.46.101) 2020 оны 11 сарын 11

Та нар гадаадаас иргэдээ авчирхаа болиоч ээ 3 сая иргэний эрх ашиг чухал бна эрх баригчинараа

0  |  1
Ard(202.126.89.207) 2020 оны 11 сарын 11

Ter jolooch tegwel tusgaarlaltan dotroosoo awsan bolj taarch bn u

2  |  1
Ганаа(202.9.46.140) 2020 оны 11 сарын 11

Новш гэж анхааралтай бгаарай хүмүүсээ маскаа зүү гараа угаа шаардлагагүй бол гадуур битгий гар онц аюултай шүү

1  |  0
Top