Нийслэлийн засаг захиргааны 1, 2 дугаар байранд смарт хаалга байрлууллаа

2020 оны 12 сарын 09

Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо.

Ингэснээр тус байруудад ажиллаж буй төрийн албан хаагчдыг эрсдэлээс хамгаалж,  халдвараас урьдчилан сэргийлэх Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажил үүргийг  хөнгөвчилсөн арга хэмжээ боллоо.  

 

НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top