Товчоодоор хотруу 5443 иргэн нэвтэрч, 7021 иргэн гарсан байна

2020 оны 12 сарын 09

Нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1768 тээврийн хэрэгслээр 5443 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 2151 тээврийн хэрэгслээр 7021 зорчигч хотоос гарсан байна. Нийт 12461 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top