Өнгөрөгч 2019 оны зургаадугаар сард Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж. Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга асан С.Амарсайхан гаргаж байсан билээ. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж байсан юм.
Улмаар Ж.Дамдинцэрэн хотын даргын уг шийдвэрийг Төрийн албаны хуулийн зохих шаардлагыг хангаагүй, үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн шүүхэд хандаад байжээ.
Улмаар түүний гаргасан гомдлыг гурван шатны шүүхэд жил гаруй хугацаанд хэлэлцэж, 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Ж.Дамдинцэрэнг урд эрхэлж байсан ажилд нь томилох тухай шийдвэр гарчээ. Ингээд өнөөдөр /2020.12.11/ Ж.Дамдинцэрэн Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын ажилдаа буцаж орсон байна.
Сэтгэгдэл ( 3 )
Ажилгүй байх хугацааны цалинг нь олгох л байлгүй дээ харин тэр хохирлыг төрийн албаны зөвлөл буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой УИХ гишүүнээсээ Амарсайханаас нэхэмжлээрэй дэй иргэдийн татварын мөнгө шдээ
sain bn. jinhen urlag soyoliig medeh hun dee
Тэр мэдээж