Нийтийн тээврийн үйлчилгээнд 924 автобус гарч байна

2020 оны 12 сарын 23

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 19 байгууллагын 924 тээврийн хэрэгсэл ажиллаж байгаагаас их багтаамжийн 888, дунд багтаамжийн 36 автобус байгаа юм.  

Өнөөдөр 06:00-14:00 цагийн хооронд нийт 65368 зорчигч тээвэрлэлээ. Харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 483 тээврийн хэрэгсэл байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний баазууд өглөө ажил эхлэхээс өмнө бүх тээврийн хэрэгслийг ариутгасан бол мэргэжлийн байгууллагууд шугам замд мөн  ариутгал хийж байгаа юм.  

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.227) 2020 оны 12 сарын 23

Атуус зогсоомоор байна.

0  |  0
Top