Анхан шатны шүүхэд томилуулах шүүгчдийн нэрсийг өргөн барилаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналтай байгаа шүүгч нарын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ сарын 12-нд өргөн барилаа.

Тодруулбал, Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн саналыг хүргүүлжээ. ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн шүүгч нарыг дурдвал, Төмөрхуягийн Жавхлантөгсийг Дархан-Уул аймаг дахь,  Бөлтөшийн Раушаныг Ховд аймаг дахь,  харин Баясгалангийн Уранзаяаг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан тушаалд томилохыг тус тус санал болголоо.

Мөн Донийн Отгонбаатарыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Болдын Бат-Амгалан, Эрдэнэбаатарын Оюунтунгалаг нарыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохыг санал болгосон байна. 

Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан тушаалд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилох саналыг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top