Вашингтонд өнгөрсөн долоо хоногт эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудлаар 100 гаруй хүнийг баривчилжээ. Холбооны мөрдөх товчооны тэргүүн Кристофер Рэйгийн мэдэгдсэнээр тэднийг өнгөрсөн долоо хоногт Капитолыг бүсэлсэн болон бусад хууль бус үйлдлүүдэд буруутгасан байна.
Холбооны мөрдөх товчооны тэргүүн “Энэ сарын 6-наас хойш олж тогтоосон 200 гаруй буруутай хүмүүс бий. Та бүхэн эмх замбараагүй байдал үүсгэвэл бид таныг олох болно” гэжээ.
Доналд Трамп ард иргэддээ хандан жагсаал цуглаан хийх, хүчирхийлэл, харгислал, хууль зөрчсөн үйлдлээс зайлсхийхийг уриалсан юм.
Вашингтонд энэ сарын 6-наас эхлэн Трампын талынхан эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Эмх замбараагүй байдлын үеэр таван хүн амиа алджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын өмнө болон дараа нь эсэргүүцлийн жагсаал өрнүүлэх, халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл иржээ. Хэт давруу үзэлт бүлэглэлүүд зэвсэглэсэн жагсагчдыг оролцуулан эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, Конгрессын байранд дахин халдаад зогсохгүй Цагаан ордонд халдаж болзошгүй гэж хууль сахиулахынхан үзэж байна.
Холбооны мөрдөх товчоо хэт барууны үзэлтнүүдийн үйл ажиллагааг хянаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )