АНУ-ын Колумбиа тойргийн шүүх хэт барууны үзэлтэй “Proud Boys /Бардам залуус/” бүлэглэлийн удирдагч асан Энрике Тарриод Капитоли руу дайрсан хэргээр 22 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр энэ хэргээр хамгийн хатуу шийтгэл авсан хүн болж байна. Хоёр жилийн өмнө Капитоли руу дайрч, үймээн самуун дэгдээсэн хэрэгт мөн тус бүлэглэлийн гишүүн Итан Нординд 18 жилийн хорих ял оноож байсан билээ. Яллагч тал Тарриод 33 жилийн хорих ял төлөвлөж байжээ.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг дэмжигчид Капитоли руу дайрч, үймэн самуун дэгдээсний улмаас Конгрессын үйл ажиллагаа хэдэн цагаар саатсан. Үймээн самууны улмаас жагсаалд оролцогч нэг эмэгтэй болон цагдаагийн алба хаагч амиа алдсан. Хууль хүчнийхэн үймээн дэгдээгчдийг Капитоли ордноос гаргасны дараа Конгресс Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг баталж байсан билээ. Төлөөлөгчдийн танхим үймэн самуунд өдөөн турхирсан хэмээн импичмент зарласан бол Сенатын танхим түүнийг буруугүй гэж үзсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )