Капитолийн хэргийн хоёр холбогдогч өршөөлд хамрагдахаас татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 27

 

2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолийн ордон руу дайран орсон хэргээр ял авсан хоёр холбогдогч АНУ-ын Ерөхийлөгч Доналд Трампын зарлигийн дагуу өршөөлд хамрагдахаас татгалзсан тухай Guardian хэвлэлд мэдээлжээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн ахмад дайчин Жейсон Риддл гэгч Конгрессын ордонд дайран ороход идэвхтэй оролцож, нэг сенаторын өрөөг сүйтгэж, тэнд байсан лонх дарсыг ууж, нэг ном хулгайлсан байна. Үүний төлөө түүнд 90 хоног хорих, 750 ам.доллароор торгох ял оноожээ. Риддл өөрийнхаа үйлдлийг зөвтгөж боломгүй зөрчил хэмээн үзэж, өршөөгдөхөөс татгалзсан байна.

Ерөнхийлөгчийн өршөөлөөс 71 настай Памела Хэмфилл мөн татгалзжээ. Тэрбээр Капитолийн хэргээр 60 хоног хоригдох, гурван жилийн тэнсэн харгалзах ял авсан байна. Хэмфиллийн үзэж буйгаар, Трампын өршөөлд хамрагдвал Капитолийн ордон руу дайран орсон хэрэг нь тайван эсэргүүцэл гэсэн суртал ухуулгыг хүлээн зөвшөөрсөн хэрэг болох тул өршөөлөөс татгалзжээ.

Харин АНУ-ын хуульч, өмгөөлөгчид Капитолийн хэргээр ял авсан хүмүүс төрийн тэргүүний өршөөлөөс татгалзах боломжтой эсэх дээр санал нэгдэж чадаагүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

GOOD SHUDRAGA HUMUUS BAS BDAG YUM BNAA.

2  |  0
Close menu