Өршөөлөөр суллагдах ялтнуудыг орон нутаг руу нэгдсэн журмаар хүргэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 07 сарын 07

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах зорилгоор Улсын Их Хурлын 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-иар улсын хэмжээнд ял эдэлж байгаа нийт 4175 хоригдлын 1841 буюу 46.4 хувь, хамрагдахгүй 2334 хоригдол буюу 53.6  хувь, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 3669 ялтан хяналтад байгаагаас өршөөн хэлтрүүлэх 3347, хамрагдахгүй 322  буюу нийт ялтны 91.2 хувь нь өршөөлд хамрагдахаар байна.

Энэхүү өмнөх 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй ба урьд “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж суллагдан дахин гэмт хэрэг үйлдсэн 155 хоригдлыг өршөөлд хамааруулахгүй.

Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж суллагдах болон хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ял өөрчлөгдөх ажиллагаа нь дараах үе шаттайгаар явагдана. Үүнд:

1. Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс өршөөлийн хуульд хамрагдаж буй хоригдол, ялтны холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг харьяалах прокурорын байгууллагад хүргүүлнэ.

2. Прокурорын байгууллага нь холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хүлээн авч хянаж, холбогдох дүгнэлтийг шүүхэд гаргана.

3. Шүүх тухайн хоригдол, ялтны өршөөлд хамруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт, хорих ангиас ирүүлсэн материалтай танилцаж, эцсийн шийдвэр буюу тогтоолыг гаргах байдлаар энэхүү үйл ажиллагаа хэрэгжинэ.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс өршөөлийн хуульд хамрагдаж буй хоригдол, ялтны холбогдох материалыг хуулийн дагуу бэлтгэж, харъяалах прокурорын газарт хүргүүлэн ажиллаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны хэмжээнд нийт 4100 гаруй хоригдол ял эдэлж байгаа бөгөөд эдгээр хоригдлоос:

-Шууд суллагдах  буюу өршөөн хэлтрүүлэх эрэгтэй 157, эмэгтэй 3, нийт 160 хоригдол буюу 3.8 хувь;

-Үндсэн болон эдлээгүй үлдсэн ялаас 2 жил хасагдаж суллагдах эрэгтэй 168, эмэгтэй 16, өсвөр насны 1, нийт 184 хоригдол, нийт суллагдах 344 хоригдол буюу  8.2 хувь;

 2 жил хасагдаж байгаа боловч хорих ялаа үргэлжлүүлэн эдлэх эрэгтэй 348, эмэгтэй 17, нийт 365 буюу 8.7 хувь;

-Тав ба түүнээс доош жилийн хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эрэгтэй 1086, эмэгтэй 41, өсвөр насны 3, нийт 1130 хоригдол буюу 27 хувь; нийт хоригдлын 44.2 хувь өршөөлийн хуульд хамрагдаж байна.

Эмэгтэй 213 хоригдлын 43.7 хувь өршөөлийн хуульд хамрагдаж, 56.3 хувь,  өсвөр насны 25 хоригдлын 72 хувь өршөөлийн хуульд хамрагдаж, 28 хувь нь хамрагдахааргүй байна.

Аймаг болон Улаанбаатар хотын дүүрэг бүрт 4-5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байгаа бөгөөд Баривчлах байр, Баривчлах төвд зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлийг эдэлж байсан нийт баривчлагдсан этгээдүүдийг өршөөлийн хуульд хамруулан суллаад байна.

Хорих ял эдэлж буй хоригдлуудын хувьд Шүүх, прокурорын байгууллагаас өршөөлийн хуульд хамрагдан суллагдах иргэдийн холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хянах, дүгнэлт, гаргах үйл ажиллагаа явагдаж байна. Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаж суллагдах болон хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ял өөрчлөгдөх ажиллагаа нь дараах үе шаттайгаар явагдана. Үүнд:

1. Хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсээс өршөөлийн хуульд хамрагдаж буй хоригдол, ялтны холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг харьяалах прокурорын байгууллагад хүргүүлнэ.

2. Прокурорын байгууллага нь холбогдох бичиг баримт, лавлагаа, судалгааг хүлээн авч хянаж, холбогдох дүгнэлтийг шүүхэд гаргана.

3. Шүүх тухайн хоригдол, ялтны өршөөлд хамруулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлт, хорих ангиас ирүүлсэн материалтай танилцаж, шийдвэр буюу тогтоолыг гаргах байдлаар энэхүү үйл ажиллагаа хэрэгжинэ.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс өршөөлийн хуульд хамрагдаж буй хоригдол, ялтны холбогдох материалыг хуулийн дагуу бэлтгэж, харъяалах прокурорын газарт хүргүүлэн ажиллаж байна.

Суллагдаж буй иргэдийг орон нутагт хүргэх ажлыг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд:

1. Жишээ нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих ангиас суллагдаж буй иргэнийг Баянхонгор, Архангай, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирж хүлээн авч, ар гэрт нь хүргэх

2. Бусад алслагдсан аймаг болон Нийслэлийн харъяат иргэдийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах баривчлах байранд төвлөрүүлэн нэгдсэн журмаар орон нутагт нь хүргэх ажлыг зохион байгуулна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Бөөрөө мөнгөөр ​​зарах, мөн эрүүл хэвээр байх зөв газрыг хайж байгаа хүмүүст фортис эмнэлэгтэй холбоо бариарай, бид таны бөөрийг 520000 доллараар худалдаж авна, [fortis.hospital.in@gmail.com]

0  |  0
Top