Цагдан хоригдож байсан ялтан амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байсан ялтан амь насаа алдсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны өдөр тус ангид ял эдэлж байсан, 36 настай иргэн гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь хүнд гэмт хэргийн улмаас гурван жилийн хорих ял аваад цагдан хоригдож байжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгааныг өвчний улмаас хэмээн дүгнэж байгаа ч задлан шинжилгээний дараа эцсийн шалтгааныг тогтооно гэдгийг албаныхан хэллээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(104.248.132.142) 2025 оны 03 сарын 13

мэдээж гадны нөлөөтэй.НӨГӨӨ НӨХДҮҮД ШОРОНД ДАНДАА ХҮН ҮХЭЖ БАЙДГЫГ ХАРУУЛААД БАЙГАА БАЙХ

1  |  0
zochin(122.201.23.84) 2025 оны 03 сарын 13

Хоригдож байгаад амиа алдахад төр буруутай. Яагаад үнэтэй камерууд тавьчихаад ашиглахгүй байгаа юм бэ. Шүүгч Бямбаа нас барахыг бас л камераараа хараагүй байсан

1  |  0
M(122.201.31.60) 2025 оны 03 сарын 13

Neg ni uruund oroodl chad uu

1  |  0
Зочин(150.129.140.102) 2025 оны 03 сарын 13

Мэдээж гадны нөлөөгүй ойлгомжтой шүүдээ

2  |  0
Close menu