Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 9987 ялтан ял эдэлж байгаагаас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, энэ долоо хоногт суллагдах гэж байна.
Эдгээр хоригдлуудыг тухайн хорих ангийн харьяаллын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцан, ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр болоод байгаа юм.
Түүнчлэн дээрх хоригдлуудаас гадна Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан 374 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бол 469 ялтны хоригдох ялаас хоёр жилийг хасаж байгаа.
Мөн энэ удаагийн өршөөлийн хуульд өсвөр насны 25 хүүхэд багтаж байгаа ба нийт 1013 хүн өршөөлийн хуульд хамрагдаж байна.
Харин хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа болон албадлагын ял эдэлж байгаа 3915 хүн энэхүү өршөөлд хамрагдаж суллагдаад байгаа юм. Аймаг болон Улаанбаатар хотын дүүрэг бүрт 4-5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байгаа бөгөөд Баривчлах байр, Баривчлах төвд зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлийг эдэлж байсан нийт баривчлагдсан этгээдүүдийг өршөөлийн хуульд хамруулан суллаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )