Сүүлийн 200 жилд анх удаа Капитолийг жагсагчид эзлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

АНУ-д лхагва гарагийн орой Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид Капитолий ордны гадаа эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, зарим жагсагчид ордон руу дайран оржээ. Конгрессын хоёр танхим хамтарсан чуулганаар ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, сонгогчдын коллегийн санал хураалтын дүнг батлах хуваарьтай байсан юм. Капитолий ордон сүүлийн 200 жилд анх удаа эзлэгдсэн тохиолдол болов. 200 жилийн өмнө буюу 1814 онд Англи, Америкийн дайны үеэр британичууд эзлэн авч байсан түүхтэй.

Эмх замбараагүй байдлын үеэр дөрвөн хүн амиа алдаж, 52 хүнийг зэвсэг хууль бусаар авч явсан, Колумбын тойрогт тогтоосон хөл хориог зөрчсөн хэмээн саатуулаад байна.

Эсэргүүцлийн жагсаал болохоос өмнө Доналд Трамп дэмжигчдийнхээ цуглаан дээр үг хэлж, Капитолийн ордон руу явахыг уриалж байсан бөгөөд эмх замбараагүй байдал үүссэний дараа дэмжигчдэдээ гэртээ харихыг уриалсан байна.

Вашингтон хотын захирагч Муриэл Баузэр онцгой байдлын дэглэмийг 15 хоногоор буюу шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хүртэл буюу нэгдүгээр сарын 20-ныг хүртэл сунгажээ.

Нөхцөл байдал намжсаны дараа АНУ-ын Конгресс сонгуулийн дүнг батлахаар  хамтарсан чуулганаа үргэлжлүүлэв.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Америка(202.179.26.164) 2021 оны 01 сарын 07

Америкчууд хөгжил цэцэглэлттэй, чинээлэг баян амьдралаа улам сайжруулах тэмцэгч ард түмэн юм.

0  |  1
Top