Ил задгай үүссэн 389 тн хог хаягдлыг цэвэрлэн, тээвэрлэлээ

2021 оны 01 сарын 23
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 7 хороонд ил задгай үүссэн 73 хогийн цэгийн 389тн хог хаягдлыг 76 рейсээр ачиж тээвэрлэн цэвэрлэлээ.
 
Нэгдсэн дүнгээр буюу хоёр өдрийн нийт 533тн хог хаягдлыг цэвэрлээд байна.
 
Хог ачилтын ажилд Хотын Ерөнхий менежер, Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон хяналтын төрийн бус байгууллагын албан хаагчид хяналт тавин ажиллаа.
БЗД-ийн 8, 10, 12, 16, 19, 23 дугаар хороонд нийт хувийн хэвшлийн 5 ТҮК-ний 19 хог тээврийн машин ажиллаж 28 үүсмэл хогийн цэгийг 57 рейсээр нийт 319 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.
 
Аж ахуйн нэгжийн ажилласан байдлыг дурдвал:
“Эко сити селекшн” ХХК 4 машин 4 цэгээс 14 рейс 28 тн
“Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК 4 машин 1 ковш, 5 цэгээс 16 рейсээр 112тн
“Эко орчин” ХХК 2 машин, 5 цэгээс 7 рейс 27 тн
“Найши трейд” ХХК 5 машин 11 цэгээс 13 рэйс 125 тн
“Сүхбаатар тохижилт” ХХК 4 машин 3 цэгээс 7 рейс 27 тн
 
Харин Сонгино хайрхан дүүргийн 24-р хорооны 2, 3, 4, 5, 6-р хэсгээс Нийслэлийн Хот тохижилтын газар болон хувийн хэвшлийн 1 ТҮК-нийт 6 хог тээврийн машин ажиллаж 45 байршлын үүсмэл хогийн цэгийг 19 рейсээр нийт 70,6 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.
Хот тохижилтын газар 2 машин 18 цэгээс 7 рейс 15,2 тн
 “Улаанбаатар шинэчлэл” ХХК 4 машин 27 цэгээс 12 рейс 55,4 тн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top