Хөл хорио үргэлжилбэл нийслэлд 500 мянган ажлын байр эрсдэлд орно

2021 оны 02 сарын 01

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр /2021.02.01/ цахимаар хуралдав. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар оролцлоо. Тэрбээр коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, шинээр үүсч буй халдварын голомтуудыг яаралтай тогтоох, тандалт илрүүлгийн шинжилгээг хийх, цэгүүдийг нэмэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Засаг дарга цар тахлын нөхцөл байдал нь эдийн засгийн болон нийгмийн бусад салбарт хүндрэл учруулж, улмаар нийгэмд ялгавартай, тэнцвэргүй байдал үүсгэж байгаа асуудлыг хөндөв. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, төрийн зарим үйлчилгээг цахимаар шийдвэрлэж байгаа ч цахим хэрэглээнд бүрэн шилжих боломжгүй иргэд, оюутан сурагчид хоцрогдож байгаа юм. Иймд нийслэлийн зүгээс БШУЯ-тай хамтран гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг тэрбээр хэлсэн юм. 

Түүнээс гадна нийслэлд хөл хорио хэвээр үргэлжилсээр байвал дөрөвдүгээр сарын 1 гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран гаргасан. Тиймээс хот эрсдэлийн зэргийг тооцож үзээд хөл хориог үе шаттай бууруулан, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Түүнчлэн барилгын компаниудын үйл ажиллагааг эхлүүлж, ажлын байр хадгалах саналыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргав. Улмаар коронавируст цар тахлын хүнд үед барилгын салбарын борлуулалтыг дэмжих үүднээс 87 тэрбум төгрөгөөр НОСК  орон сууц худалдан авч түрээслээд-өмчлөх хэлбэрээр төрийн албан хаагчид, иргэдэд олгож байгаа аж. Тэр тусмаа цар тахлын голомт дээр ажиллан,  үүрэг  гүйцэтгэж буй албан хаагчдыг  энэхүү түрээслээд-өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулах  бодлогыг  хот баримталж байгаа юм. Түүнчлэн сайжруулсан шахмал  түлшний хэрэглээтэй холбоотой аюулгүй байдлыг  хангуулж, “Угаарын удирдлагын төв” байгуулан иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, угаарын аюулаас  урьдчилан сэргийлэх ажлыг  зохион байгуулж байна. 

Мөн Улаанбаатар хотод тусгаарлах байруудыг яаралтай шинээр нэмж байгуулахаар ажиллаж байна.   

Эцэст  нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар коронавируст  халдварын тохиолдол бүртгэгдэж, хөл  хорио тогтоох  үед нийслэл хотод  нэгдсэн дата бааз байдаггүйгээс нийслэлийн аль  хэсэгт хэр түвшний хөл  хорио тогтоож, ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө боловсруулахад мэдээлэл хангалтгүй байсныг хэллээ.   Тиймээс Нийслэлийн Инноваци технологийн газар бусад  албатай хамтран  нийслэлийн хэмжээнд мэдээллийн  цогц дата бааз  үүсгэн ажиллаж буйг  танилцуулав.  

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.134) 2021 оны 02 сарын 02

хатуу хөл хорио тогтоох цаг үе л дээ. өдөр бүр байдал дордож байна ш дээ. бакцин иртэл тэсэж тэвчээд хориогоо шат ахиулж тогтоовол зүгээр үү.

0  |  0
ЗОЧИН (66.181.179.132) 2021 оны 02 сарын 02

ХӨЛ ХОРИО ТАВИХГҮЙ ЮМ БОЛ 3МЯНГАН ХҮН ВИРУСЭЭР ӨВДӨЖ 1.5 МЯНГА НЬ МАЖИЙХ НЬ. ТЭГЭЭД СОНГО.

0  |  0
зочин(66.181.161.72) 2021 оны 02 сарын 02

амьдрал ажилч өнгөрөөд байнаа хүрэлсүх сумьяа базар нар насаараа зүтгэсэн ажлыг нь нэг өдөр байхгүй болгочихлоо за яахав төр засаг минь гээд дараагийн амьдрах аргаа олж байтал короноо гэж айлгаад л бүтэн жил хий айдаст автуулан бүр сөхрөөчихөөд би шинэ жишиг тогтоолоо гээд ерөнхийлөгч горьдоод алга боллоо энэ оюунэрдэнэ баахан летордож байгаад би шудрага тогтолцоог бий болголоо гээд арилана биз ингээд монгол хүний нэг насны амьдрал ажил ч улс төрчдийн тоглоом болоод өнгөрөх юмдаа сайхан хүмүүс монголоор нэг байх л

0  |  0
Mgll(66.181.188.120) 2021 оны 02 сарын 01

Mash zov shiidver gargaj bna ene ovchnoos aigaad suugaad bh um bol bugd dampuurna er ni tegeed umarvaa neg ovchin zovlon aidas huidsees nuugdah bish zorigtoi uhaantai hulleg tusarhag setgeliin hattai bj l davan tuulna shuu dee bas mongolchuud bid amnii bilgees ashdiin beleg gej uritsgaadag shuu dee tiim ch erdemten iim ch fizichc tegne ingene.havar bolohoor ulam ihsene geed l bh um ali bolohoor bolno butne udahgui ene ovchin humigdaj saihan tsag irne gesen itgeltei goe ug hell baildaa bidnii amidarch bgaa delhiig mini burhan iveeh boltugai

0  |  0
Top