Гамшгийн эрсдэлийг бууруулах журмыг батлав

2021 оны 02 сарын 05
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2021.02.05/ боллоо. Хурлаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг батлав.

Мөн хурлаар Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Сонгинохайрхан  дүүргийн XXI хорооны иргэн Т.Шагдарсүрэн, Б.Болормаа, Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэн Ш.Эрдэнэцогт, Багануур дүүргийн II хорооны иргэн Л.Баянжаргал, IV хорооны иргэн П.Сундуй нарыг “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр, Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд үйл ажиллагаа явуулж буй “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийг “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан юм.
 
Түүнчлэн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, ажил үйлчилгээ, төсөл арга хэмжээний үнэлгээний хороонд ажиллах иргэдийн нэрсийг батлав. Уг асуудлыг хэлэлцэх үеэр өнгөрсөн онд үнэлгээний хороонд орж ажилласан иргэдийн 50 хувь нь үнэлгээний хорооны ажилд оролцоогүй гэдгийг онцолж байсан билээ. Иймд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн иргэдийг төрийн байгууллагын хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнд хяналт тавих эрхээ эдлэн үнэлгээний хороонд орж идэвхтэй байхыг уриалсан юм. Мөн холбогдох албан тушаалтнуудад иргэдийн оролцоог хангах тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.

Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлолоо.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.102) 2021 оны 02 сарын 06

гарч ирсэн болгон нь цаас зарж цаг өнгөрөөх ажил хийсээр ирлээ зарим нь ажил хийсэн болж бусдад таалагдахын тулд зураглаач сэтгүүлч нэртэй хуйвалдагчдыг арай гэртээ хонуулдаггүй байлтай яасан ч шуурхай байх юм би энд байнаа гээд гараад ирдэг бололтой попордсон монгол болжээ

0  |  0
Top