ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга С.Жавхланбаатар: Нийт 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй. Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина.
Зөвшөөрөлтэй байгаа 14 байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана.
Сэтгэгдэл ( 2 )
Зөв ш тээ. Шинжилгээгээ өгөөд явах хэрэгтэй ш тээ. Энэ хэвлэлийнхэн буруу мэдээлэл тараахаа болимоор юм даа
Жолоочтой хэтэрхий ойрхоноос харилцаж байгаа юм биш үү, энгэр дээрх нэр нь мөнхжаргал гэсэн цагдаа бараг толгойгоо шургуулсан харагдаж байна, бас амны хаалт нь нэг удаагийнх биш, угаадаг даавуун маск, мөн буруу зүүгээд хамраа ил гаргасан байна. Ийм байдал гаргаж болохгүй, нэг жолоочоос халдвар аваад дараагийн жолоочид шууд дамжуулах, хамт ажиллагсад гэр бүлдээ халдаах аюултай, анхаар