ОХУ-ын Буриадын Хиагт хилийн боомт дээр Монголоос орж ирсэн машинд үзлэг хийж хориотой бараа илрүүлсэн гэж Буриадын Гаалийн газраас мэдэгдлээ.
Гаалийн газрын мэдэгдэлд “Мал, амьтны халдварт өвчин тархсан улс орноос малын гаралтай бараа оруулахыг ОХУ-ын хуулиар хориглосон байдаг. Монголын иргэнд захиргааны арга хэмжээ авч, нийт 17 кг үхрийн мах, 4 кг гахайн махыг хураан, Монголд буцаалаа” гэж дурдсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
зөв ш дээ.элэнцгээ хийж ийм юм олон улсын хилээр авч гарах гэж оролддог байнаа
Өөрсдийнх нь бишээ. Хойно сурч байгаа оюутнуудын дайвар даа.
усыг нь ууж байгаа бол ёсыг нь дага
Аймаараа аймаар та нар минь хүнсэндээ зориулж сүү цагаан идээгээр боловсоруулсан бүтээгдхүүн машиндаа болон цүнхэндээ бүү авч яваарай .Оросын хил дээр цаг зав эд мөнгөний хохиролд орно шүү