Коронавирусний ХАЛДВАР ТАРААСАН ХЭРЭГТ 13 хүнийг яллагдагчаар татах санал гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 20

Халдвартай иргэдийг тусгаарлаж байсан “Энхсаран” сувиллаас коронавирусний халдвар дотоодод анх тархсан байж болзошгүй нөхцөл үүсэж, улмаар хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл тус сувилалтай холбоотой дээрх хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, Эрүүл мэндийн яам, шуурхай штабын удирдлага тэргүүтэй 13 хүнийг  яллагдагчаар татах санал гаргажээ.


Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа.

Тэрбээр “2020 оны аравдугаар сард "Энхсаран" сувилалд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор хууль, тогтоомж зөрчигдсөн байна гэж үзэж, Улсын онцгой комиссоос Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлсний дагуу мөрдөн байцаах алба дээр ажлын хэсэг байгуулагдаж, хэргийг шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулж 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байна.

Тодруулбал, Энэтхэг, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэд, тээврийн жолооч нарыг нэг байранд байлгаж, Эрүүл мэндийн сайдын баталсан тушаал, журам, холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр тухайн үед ЭМЯ-ны удирдлагаар ажиллаж байсан болон УОК-ын Шуурхай штабын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, "Энхсаран" сувиллын удирдлага, эмч нийт 6 хүнд холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг буюу хайнга хандах, албан тушаал, хууль, захиргааны хэм хэмжээ албан үүргээ биелүүлээгүйн улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн байна.

Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт 5 иргэнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн.

Мөн "Энхсаран" сувилалтай холбоотой хоёр иргэн тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал гарсан. Уг хоёр иргэнд 15.6.1 хэсэгт заасанчлан яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргэсэн” гэлээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шударга иргэн(64.119.24.193) 2021 оны 03 сарын 21

Энхсарангаас л энэ бүх дампуурал эхэлсэн.

0  |  0
иргэн(192.82.90.210) 2021 оны 03 сарын 21

Одоо нэмээд ВАКЦИН хийлгээд ах дүү нас барлаа гэж мэдээлэл тарааж байгаа хэн /гэгч ямар санаа бодлогоор/нөхөрт ямар арга хэмжээ авсанаа зарлаа.ЭМЯ болохоор тийм зүйл болоогүй цагаан мэдээ өгдөг.

1  |  0
иргэн(192.82.90.210) 2021 оны 03 сарын 21

Маш удаан ажиллах юм. Хэзээ гарлаа.Өнгөрсаөн 2020 онд ,гэтэл одоо яагаачгүй шалгаж л байдаг. Ил ийм үйлдэлд ,их удаж байгаа юм чинь нууц зохион байгуулалттай албан тушаалтануудын үйлдсэн хэргийг бол шалгаж,тогтоож чадахгүй,шалгах чадвар хүсэл зориг ч үгүй байна гэж ойлгошдож байна.

1  |  0
Д(59.153.115.233) 2021 оны 03 сарын 21

Зөв ,сайн бна

0  |  0
b(66.181.188.95) 2021 оны 03 сарын 21

naad hariutslagaggui humuusees chin bolj uls oron chin dampuurah deeree tulaad bn

0  |  1
Зочин(203.91.115.52) 2021 оны 03 сарын 21

Иргэдийг болио. Иргэд дүрэм журам шууд дагах албагүй. Шаардлага тавих хүмүүс нь ажлаа хийгээгүй нь гол.

1  |  1
Зөв(202.179.27.171) 2021 оны 03 сарын 21

Зөв зүйтэй алхам хийжээ. Амжилт.

1  |  0
Зочин(202.9.40.83) 2021 оны 03 сарын 21

Хамгаалалт хийж байсан цагдаагийн байгууллагын удирдлага нь дутуу байна . Цагдаа нартөөрсдийгөө үлдээсэн байна

1  |  0
Irgen(60.242.218.67) 2021 оны 03 сарын 20

Maaaaash zuv.

0  |  0
.нацаг(59.153.115.105) 2021 оны 03 сарын 21

Зөв тийшээ эргэх нь дээ .Төмөр нүүрээ харуул.

1  |  0
Ard(124.158.86.188) 2021 оны 03 сарын 21

Mash zov, buruurai etgeeduuded tohirson hariutslagiig ogoh heregtei.

1  |  0
zochin(202.9.46.194) 2021 оны 03 сарын 20

Sodbaatariig xariutslagad tataachee

0  |  0
Top